Loading...

Юнескогийн өвд бүртгүүлэх геопарк
Бид Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумдын нутаг дэвсгэр дэх геологийн, байгалийн, түүх соёлын өвийг хамгаалах, судлах, сурталчлах, нутгийн иргэдийн оролцоотойгоор тогтвортой хөгжүүлэх зорилготой санаачилгын хүрээнд ажиллаж байна. Энэхүү бүс нутаг нь говийн өвөрмөц ландшафт, чулуулгийн тогтоц, палеонтологийн олдвор, байгалийн үнэ цэн, уламжлалт соёл, нутгийн иргэдийн ахуй амьдрал зэрэг олон давхар өвийг агуулдаг. Тиймээс бид эдгээр үнэт өвийг зөвхөн хадгалж хамгаалахаас гадна боловсрол, судалгаа, аялал жуулчлал, орон нутгийн эдийн засгийн боломжтой уялдуулан хөгжүүлэхийг зорьж байна. Манай вебсайт нь геопаркийн тухай мэдээлэл, дурсгалт газруудын танилцуулга, аяллын маршрут, үйлчилгээ үзүүлэгчид, боловсролын болон мэдээллийн эх сурвалжуудыг нэг дор төвлөрүүлсэн албан мэдээллийн суваг юм. Энэ нь аялагч, судлаач, орон нутгийн иргэд, сурагчид, бодлого боловсруулагчид болон хамтрагч байгууллагуудад найдвартай мэдээлэл хүргэх үндсэн хэрэгсэл болно.

Алсын хараа..
Эрхэм зорилго,

Дадада